Мартин Шульц: Технологийн дэвшлээр хөгжлийг түргэсгэх нь манай намын зорилго

 

Энэ сарын 24-нд ХБНГУ-ын Бундестагийн сонгууль болно. Шинээр бүрдэх Бундестаг Засгийн газрын тэргүүнийг томилох юм. Тус улсын Канцлерт Христийн ардчилсан холбооны дарга Ангела Меркель, Европын парламентын ерөнхийлөгч асан Мартин Шульц нар нэр дэвшиж байгаа бөгөөд тэднийг ялах магадлал өндөртэй, гол өрсөлдөгчид хэмээн тодорхойлоод буй аж. Социал-демократ намын тэргүүн Мартин Шульцийн “Euractiv” сайтад өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

 

-Өнгөрсөн ням гарагт болсон телевизийн мэтгэлцээний дараах санал асуулгаар нэр дэвшигч Ангела Меркелийг ялагч хэмээн зарласан. Үүнээс үүдэн Мартин Шульцийн ялалт байгуулах сүүлчийн боломж ингээд замхарлаа гэх нэгэн ч байна. Та үүнтэй хэр санал нийлж байна уу?

 

-Мэдээж санал нийлэхгүй байна. Ердөө л миний нэр хүндийг унагах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн гаргасан яриа төдий байх. Санал асуулгын байгууллага сонгуулийн үр дүнг тодорхойлж, шийдвэрлэхгүй. Мартин Шульц ялсан гэх хүн ч олон байна. Залуу үеийнхэн болон шийдвэрээ хараахан гаргаж амжаагүй иргэдийн хувьд би ялагч нь байсан гэж бодож байна.

 

-Христийн ардчилсан холбооны хувьд танай намаас илүү давуу талтай шүү дээ. Тиймээс тэднийг ялалт байгуулна гэж зарим иргэн үзэж байна.

 

-Христийн ардчилсан хол­боо Ангела Меркель гэсэн ганцхан программтай. Тэр нь ямар ч утга, төлөвлөгөөгүй, ирээдүйд ч санаа зовнидоггүй. Миний хувьд үүнээс ялгарах өөр төслийг дэвшүүлсэн. Герман улс эдийн засгийн хувьд харьцангуй сайн нөхцөлд байна. Гэхдээ шударга ёс гэх ойлголт нийгмийн өр­ гөн хүрээний гол асуудал болчихжээ. Манай улс одоо байгаагаасаа ч илүү сайн, сайхан болно гэдэгт би итгэдэг. Миний энэхүү итгэл үнэмшил нь хатагтай Меркелийнх шиг шалтаг тоочсон зүйл биш гэдгийг хэлмээр байна.

 

-Телевизийн мэтгэлцээний үеэр та ирээдүйн талаарх байр сууриа бараг илэрхийлсэнгүй. Харин дижитал секторыг нэлээд онцоллоо. Яагаад тэр вэ?

 

-Социал-демократ намын гол зорилго бол технологийн дэвшлийг ашиглан нийгмийн хөгжлийг түргэсгэх юм. Энэ салбарын талаар дэлхий нийт сүүлчийн гурван зууны турш ярьж байна. Эрсдэлтэй гэж дүгнэдэг ч маш том боломж гэж харах ёстой. Бид дижитал ертөнц дэх харгислалыг зогсоож, шинэ эхлэлийг тодорхойлох ёстой гэж үздэг. Ирээдүйн буюу шинэ ажил, мэргэжлүүд боловсрол, туршлагыг л онцолж эн тэргүүнд тавьдаг болжээ.

 

-Интернэт гэж таны хувьд юу вэ. Хатагтай Ангела Меркельтэй адил “шинэ газар” гэж боддог уу?

 

-Миний хувьд энэ нь шинэ газар биш, ердөө л бидний өдөр тутмын амьдрал. Гэр бүлийнхэнтэйгээ мессенжерээр харьцаж, мэдээллийг хурдан шуурхай авдаг тийм л зүйл. Энэ тал дээр бид Америк болон хятадуудаас хоцрох вий гэж санаа зовдог. Технологийн салбарт европчууд бараг ямар ч үүрэг гүйцэтгэхгүй байна. Франц улс 1980 он хүртэл технологийн үндэстэн байсан. Европын анхны хиймэл дагуул, харилцаа холбооны шинэ технологи, хурдан галт тэрэг, хоёр улсыг холбосон хонгил гээд Францын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй бүтсэн томоохон төслүүд байсан. Харин өнөө­ дөр Франц улс, Германтай адил технологийн хомсдолтой болчихжээ. Бид ирээдүйгээс хоцрох гээд байна шүү дээ. Хатагтай Меркель л магадгүй үүнд баяр хүргэх байх. Яг л толгой дээр минь хэдхэн үс үлдчихээд халцарч дуусах гээд байгаа мэт санагддаг. Хэрвээ интернэт А.Меркелийн хувьд “шинэ газар” бол одоо манай үндэстэн үүнийг нээж илрүүлэх цаг нь нэгэнт болжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 25-наас эхлээд гэсэн үг.

 

-Европын холбоо дахь Польшийн ирээдүй ямар байх бол?

 

-Ноён Я.Качиньскийн “Хууль ба шударга ёс” нам Европын холбоо болон интеграцчиллын эсрэг бодлого баримталдаг гэдэг нь нээлттэй асуудал болсон. Гэхдээ Польшийн ард түмэн үүний эсрэг байж, Европын холбоог дэмждэг юм билээ. Европын холбооны бодлого, зарчмын эсрэг үзэл баримтлалтай католик фундаменталистууд Засгийн эрхэнд гарахаар юу болдгийн жишээг бид харж байна. Миний хувьд шударга ёсны шинэчлэлийн комиссын дүгнэлтийг дэмждэг. Төр, зас­ гийн тэргүүн ялангуяа, Ан­ гела Меркелийн үүрэг, үзэл баримтлалд анхаарах зайлш­ гүй шаардлага бий болсон. Францын Ерөнхийлөгч Э.Мак­ рон хүн бүр хүссэн зүйлээ авдаг гэдэг утгаар “Европ бол супермаркет биш” гэж хэлсэн. Гэтэл Германы Канцлерийн үүргийг хүлээсэн хүнээс бид ийм тодорхой мэдэгдлийг олж сонсч байгаагүй.

 

-Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Европын холбооны ирээдүйн талаар нэлээд өргөн хүрээнд хэлэлцэж, ач холбогдол өгч байсан. Гэтэл Германы сонгуульд энэ талаар тэр бүр ярихгүй юм. Яагаад вэ?

 

-Тийм ээ. Европын холбоо­ ны тухай хэлэлцүүлэг энд тийм ч чухал биш байдагт харамсдаг. Үүнийг кампанит ажлынхаа сэдэв болгохын төлөө тэмцэж байна. Германд улс төрийн мэтгэлцээн гэдэг Ангела Меркелийн үл тоомсорлолоор л шийдэгдэх юм даа. Тэр “Надад Европын холбооны талаар маш сайн төлөвлөгөө бий. Гэхдээ бид үүнийг сонгуулийн дараагаас хэрэгжүүлэх болно” гэсэн гайхалтай мэдэгдэл хийсэн. Эрүүл ухаанаар бод­ вол энэ нь надад саналаа өг, тэгээд бүх зүйл өнөөдрийнх шиг хэвээр үлдэнэ гэсэн үг юм. Эндээс ямар ч алсын хараа, шинэчлэл, хүсэл тэмүүлэл харагдахгүй байна.

 

-Та Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны төсөв болон Евробүсийн сайд нарын талаарх санал хүсэлтэд хэрхэн ханддаг вэ?

 

-Би түүнтэй олон зүйлд санал нэгддэгтээ баяртай бай­на. Гэхдээ Канцлер энэ үед “үгүй, үгүй” гэх хариуг өгөх байх. Энэ нь төсвийн алдагдлыг нөхөх эдийн засаг болон мөнгөний бүсийг бий болгох саналыг гишүүдийн олонх нь дэмжихгүй гэсэн үг. Бид Зүүн Европын эдийн засгийн сан, санхүүгийн хөгжил цэцэглэлтийн гол нутаг дэвсгэрт байрладаг. Франц, Германы компаниуд ч татвар багатай бүс рүү шилжинэ гэсэн үг. Энэ шилжин суурьшилтын талаарх асуудлыг Францаас илүү Герман анхаарах ёстой.

 

-Франц Хөдөлмөрийн тухай хуулиа шинэчилж байна. Энэ тал дээр Германаас суралцах зүйл ихтэй гэж боддог уу?

 

-Янз бүрийн нөхцөл байдал, бүтэц бүрэлдэхүүнтэй учраас үүнийг харьцуулах боломжгүй. Нийгмийн түншлэлийн уламж­ лал нь Германд Франц шиг хүчтэй төвшинд байдаггүй. Эдийн засгийн нөхцөл байдал ч ялгаагүй бидний шинэчлэл өрнүүлж байх үеийнхтэй адилгүй байна.

 

-Францын шинэчлэлийг Герман улс тэсэн ядан хүлээж байна. Тийм үү?

 

-Ард иргэд Францын шинэч­ лэлийг хүлээж байна гэж хэлж, шахаж шаардах хүн нь би биш. Энэ асуудалд хатагтай Меркель эсвэл Сангийн сайд Шойбле нарын үгийг сонссон нь дээр байх. Тэд л францчуудыг гэрийн даалгавраа хийх ёстой гэж шахаж шаарддаг хүмүүс. Миний бодоход зөв­ хөн профессорууд л гэрийн даалгавар өгдөг баймаар юм. Өөрөөр хэлбэл, би бусад үндэстэнд тэг ингэ гэж заах багш биш шүү дээ. Бид ердөө француудыг өөрсдийнхөө то­ дорхойлсон шинэчлэлээ хий­ хийг нь хүлээгээд суух ёстой гэж хувьдаа боддог.

 

-Ерөнхийлөгч Эммануэл Макроны албан үүргээ хүлээн авсан эхний саруудын талаар юу хэлэх вэ?

 

-Байр сууриа илэрхийлэхэд дэндүү эрт байна. Түүний өмнө тулгарч буй хамгийн том сорил нь Марин Ле Пен, Жан Люк нарын хүмүүст ямар ч ашиггүй гэх тэрхүү шинэч­ лэлийг зоригтойгоор эхлүүлэх юм. Тэр алхам, алхмаар ураг­ шилж олонхыг дайчилж, ради­ калуудын үйл хэргийг бүтэл­ гүйтүүлэх ёстой. Энэ л миний түүний төлөө чин сэтгэлээсээ хүсч буй зүйл юм.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)