Т.Бах: Олимп зохиох хоёр хотыг тодрууллаа
- 2017-09-15
- Спорт
- 0

Олон улсын олимпын хорооны 131 дүгээр бүгд хурал Перугийн нийслэл Лима хотноо болж, 2024 оны зуны олимпыг Парис, 2028 оны зуны олимпыг Лос-Анжелес хотод зохион байгуулахаар тогтлоо. Мөн өдрийн бүгд хурлаар Олон улсын олимпын хорооны гишүүд Парис, Лос- Анжелес хотын удирдлагатай уулзаж, гуравдагч талын хэлэлцээрийг санал нэгтэй баталжээ. Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Бах “Энэ бол Олон улсын олимпын хорооны өөрчлөлтийн үр дүн. Олимп зохиох хоёр хотыг зэрэг тодруулах нь олон улсын олимпын хороо төдийгүй энэ хоёр хотын аль алинд нь ашигтай юм” гэж хурлын үр дүнг цохон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл (0)