Сагсчид түүхэн амжилт гаргалаа

 

БНХАУ-ын Шиамень хотод болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийнхан түрүүллээ. Манай сагсчид хэсгээсээ гурваар гарч хасагдах шатны тоглолтод Аргентины багийг 19:13-аар хожиж, хагас шигшээд Ираны багийг 20:19-өөр ялсан юм. Улмаар медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13-аар хожиж, финалд Сербийн багийг 21:17-оор ялав. Монголын тамирчид багийн спортын төрлөөр анх удаа дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа нь энэ. Тэд дэлхийн аварга болсноор Мексикийн их дуулга ангиллын тэмцээнд оролцох эрх авлаа.

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • AX (150.129.143.117)

    2017-09-20

    Сайн байна. Баяр хүргье. Бас хэдэн жилийн өмнө манай 3х3 оюутан эмэгтэйчүүдийн баг Катарт мөнгөн медаль хүртэж байсныг сануулж хэлэх байна. Амжилт хүсье

  • www (202.9.43.173)

    2017-09-20

    sain baina..