Аж ахуйн нэгжүүдэд 100 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ

 

 Уул уурхайгаас бусад салбарын аж ахуйн нэгжүүд болон гарааны бизнес эрхлэгчдэд экспортын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, чадавхийг дээшлүүлэх сургалт, судалгаа, арга зүйгээр хангах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх Экспортыг дэмжих төсөл энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхэлжээ. Энэ хүрээнд Хөгжлийн банк Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэх нэгжтэй хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгууллаа. Талууд таван зүйл бүхий санамж бичгийг байгуулснаар уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гадаад худалдааны мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн дэмжлэгт хамрагдах бизнесийнхэнд шаардлагатай мэдээлэл түгээх, холбохын зэрэгцээ энэ чиглэлийн сурталчилгааг хамтран зохион байгуулах юм. Мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг экспортын шинэ зах зээлд нэвтрэх, экспортын бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах аж. Улмаар Экспортыг дэмжих төслийн хүрээнд тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдэд 100 мянга хүртэлх ам. долларын санхүүгийн буцалтгүй дэмжлэг олгох, экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зэрэг ажил өрнөх юм байна. Дээрх төслийг 4.5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)