Энэтхэгийн уулчин дэлхийн дээд амжилтыг эвдэв

 

Энэтхэгийн уулчин бүсгүй Аншу Жамсенпа Эверестийн оргилд таван хоногт хоёр удаа гарч Гиннесийн амжилтыг эвджээ. Түүний авиралтыг “Dream Himalaya Adventures” компанийн захирал, Аншугийн экспедицийн удирдагч Дава С.Лама гэрчилсэн байна. Аншу Жамсенпа нь Хойд Энэтхэгээс гаралтай ба 37 настай юм. Тэрбээр Эверестийн оргилд хамгийн олон удаа гарсан Энэтхэгийн уулчин бөгөөд нийт таван удаа амжилттай авирчээ. Аншу Жамсенпа 2011 онд Гиннесийн амжилтад бүртгүүлэх зорилгоор Эверестийн оргилд арав хоногийн хугацаанд хоёр удаа гарчээ. Түүний амжилтыг Непалын шерпа Чхурим 2012 онд Эверестийн оргилд долоо хоногийн хугацаанд хоёр удаа амжилттай авирснаар эвдэж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)