Мексикт газар хөдөлжээ

 

Мексикийн Пуэбла му­жид 1985 оны есдүгээр сарын 19-нд газар хөдөлж 10 мянган хүний аминд хүрсэн билээ. Энэ аймшигт явдлаас 32 жилийн дараа Мексикийн өмнөд нутагт Улаанбаатарын цагаар өчигдөр 02.14 цагт 7.1 баллын хүчтэй газар хөдөлсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Газар хөдлөлтийн голомт тус улсын нийслэл Мехико хотоос зүүн урд зүгт 100 орчим километр зайтай болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, 200 хүн амиа алдсан ба энэ тоо нэмэгдэж магадгүй гэнэ. Байшин барилгын нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа ид өрнөж байна. Газар хөдлөлтийн ул­ маас нийслэлийн ца­ хилгаан, үүрэн холбооны сүлжээ тасалджээ. Тус улсын Онцгой байдлын албаны мэдээлснээр, хий алдсан байж болзошгүй учир гудамж талбайд тамхи татаж, ил гал гаргахгүй байхыг оршин суугчдад анхааруулсан байна. Гам­ шиг болсон хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг учраас мужийн Онцгой байдлын газраас түгшүүрийн дохио өгсөн ч оршин суугчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна. Оршин суугчид аюулын түгшүүрийг сургуулилтын дохио гэж бодсон тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)