Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

 

Улсын Онцгой комиссын орлогч даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлгүүд зүүн болон төвийн бүсийн зарим аймгуудад энэ сарын 18-наас эхлэн ажиллаж байна. 

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий тус шуурхай бүлгүүдийг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нар ахлан ажиллаж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус шуурхай бүлгүүд Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажиллаж, Малын шилжилт хөдөлгөөн их, хяналтын цэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Голомттой газраас өвс тээвэрлэлтийг зогсоох, Хяналтын цэгт ажиллаж байгаа алба хаагчдын эрүүл мэндэд сайн анхаарч үзлэг үйлчилгээ байнга хийж байх, Хяналтын цэгээр орж ариутгал халдваргүйтгэл хийлгэж байгаа автомашинуудаас 1000 төгрөгийн хураамж авч байгааг зогсоох талаар чиглэл өгсөн байна.

Мөн аймгуудын агентлагын дарга нарт сумдыг хариуцуулж мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл болон шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, хүйтрэхээс өмнө шүлхий өвчний дэгдэлтийг таслан зогсоох үүрэг чиглэл өглөө.

Шуурхай бүлгүүд 09 дүгээр сарын 27-ныг хүртэл Дорнод, Дорноговь, Дундговь, Төв аймгуудад ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)