М.Анхцэцэг алтан медаль хүртэв
- 2017-09-25
- Спорт
- 0

“Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын наадмын Хүндийн өргөлтийн 75кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг алтан медаль хүртлээ. Энэ жингийн шагналыг Азийн Олимпын Зөвлөлийн мэдээлэл, статистикийн байнгын хорооны дарга Д.Загдсүрэн гардуулав. Мөн өнөөдөр “Ашгабат-2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадмын ес дэх өдөр манай багийн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хагас шигшээд, самбо бөхийн -68кг-д Р.Цэдэн-Иш, Р.Алтаннаран, эмэгтэй -72кг-д Ц.Батцэцэг, байлдааны самбо бөхийн эрэгтэй -57кг-д Г.Баяндүүрэн, -100кг-д Д.Ариунбат, чөлөөт бөхийн эрэгтэй -97кг-д Ч.Алтангэрэл нар өрсөлдөнө.
Г.Санаа

Сэтгэгдэл (0)