Улсын харцага О.Хангай чансааг тэргүүллээ

 

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ жилийн Цагаан сараас хойш болсон 15 барилдаанд үзүүлсэн амжилтаар хүчит бөхчүүдийн чансааг шинэчлэн гаргажээ. Тухайлбал, Цагаан сарын барилдаанаас эхлэн өнгөрсөн бямба гарагт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой гээд нийт 15 барилдааны дүнг хамруулсан байна. Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын шинэ залуу харцага О.Хангай 17621 оноогоор чансааны тэргүүн байрт шалгарсан аж. Харин хоёрдугаар байрт улсын гарьд Ө.Бат-Орших 15863 оноотойгоор бичигдсэн бол гуравдугаарт 12916 оноотой улсын заан Н.Жаргалбаяр эрэмбэлэгджээ. Энэхүү чансааны дөрөвдүгээр байрт улсын арслан Н.Батсуурь 12843 оноотой, тавдугаар байрт 11969 оноотой улсын харцага Б.Бат-Өлзий нар тус тус жагссан байна.

 

Г.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)