ЦЕГ, Оюутны холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг” –ийг байгууллаа

Оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний идэвхи санаачлагыг өрнүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, хууль эрх зүйн мэдлийг дээшлүүлэх, харилцан мэдээ мэдээллийг солилцох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Монголын оюутны холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг” –ийг байгууллаа.

Санамж бичгийг байгуулснаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа тогтмолжиж, харьяа нэгж, салбараар дамжуулан улсын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, үр дүнг тооцох боломжтой боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамтарсан сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, урамшуулалт болон нийтийн эргүүлд татан оролцуулах, аялал жуулчлалын улиралд гадаадын иргэдийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин