Авто хувьсалын хамгийн том шоу болно

 

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд Монголд байгаа шилдэг автомашин, мотоциклийн “UB auto tuning-2017” шоу Наадам центрт болно. Шоунд манай улсад байгаа хамгийн үнэтэй, ховор, содон, хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200 автомашин, мотоцикл оролцоно. Тус арга хэмжээ нь бямба гарагт 10:00-18:00, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Шоуны ерөнхий спонсороор Авто Ойл ХХК байгаа ба зохион байгуулалтад “Тэнгэрийн Модун ТББ”, “ M77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байгаа. Шоуны үеэр “Toyota Crown” машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар гэнэ. Зохион байгуулагчид шоунд бүх насныхан оролцох боломжтой учраас хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэсэн ангиллаар тэмцээн явуулахаар төлөвлөжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • nergui (130.211.254.201)

    2017-10-13

    Эрүүл юм байна уу