Р.Эрдоган: Вашингтонд хариуг нь өгнө

 

Визийн хоригтой холбоотойгоор Вашингтонд хариуг нь өгнө гэдгээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэж, АНУ-ыг шүүмжилжээ. Ерөнхийлөгч илтгэлдээ “Турк бол АНУ-ын бүрэлдэхүүн улсуудын нэг биш. Тиймээс сэжигтнийг хорьж, хэрэгт татахдаа Вашингтоноос зөвшөөрөл авах шаардлагагүй” хэмээв. АНУ-аас тус улсын иргэдэд үзүүлэх визийн үйлчилгээгээ зогсоосонтой холбоотойгоор Туркийн ерөнхий сайд Бенали Илдрим мөн өдөр мэдэгдэл хийж ул үндэстэй шийдвэр гаргаж, визийн маргааныг аль болох түргэн хугацаанд шийдвэрлэхийг АНУ-аас хүсчээ. Истанбул дахь АНУ-ын Консулын газрын ажилтныг өнгөрсөн жилийн төрийн эргэлт хийх ажиллагааг зохион байгуулсан гэх Фетулла Гулентэй холбоотой гэдэг шалтгаанаар барьж хорьсон билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ Турк дэх төлөөлөгчийн газруудынхаа визийн үйлчилгээг зогсоосон юм. Дипломат албаны хүрээнд үүсээд буй энэ маргааны талаар Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган “Визийн маргааныг АНУ-ын засаг захиргаа эхлүүлсэн. Вашингтонтой ярих зүйл байхгүй” хэмээсэн юм. Вашингтоны талаас Турк дэх дипломат газруудынхаа визийн үйлчилгээг энэ долоо хоногт зогсоосны дараа Анкарагийн тал Вашингтон дахь дипломат төлөөлөгчийн газруудаар виз олгохоо зогсоосон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • nergui (130.211.254.201)

    2017-10-13

    Эрүүл юм байна уу