Б.Батзориг, Н.Цэрэнбат нарыг сайдад томилохыг дэмжив
- 2017-10-17
- Улс төр
- 0
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигч Б.Батзориг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбат нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой байнгын хороодын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулж, дээрх сайдад нэр дэвшигчдийг томилохыг дэмжив.
Сэтгэгдэл (0)