Н.Төгсцогт хэнтэй тулалдах вэ

 

Сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт ээлжит тулаанаа ирэх сарын 18-нд хийхээр болжээ. Тэрбээр мэргэжлийн бокст есөн тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан амжилтаар тулаанаа үргэлжлүүлж байна. Н.Төгсцогт Premier Boxing Champions production –д харьяалагддаг бөгөөд энэ удаагийн өрсөлдөгч нь АНУ-ын Хавьер Аугустин Мартинес юм. Калифорниа мужийн Сакраменто хотноо төрсөн Хавьер Мартинес энэ жил 19 настай бөгөөд мэргэжлийн рингэнд 10 удаа тулалдаж, бүгдэд нь ялжээ. Үүнээс зургаан тулааныг хүнд цохилтоор дуусгасан байна. Тэдний тулаан АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо "The Cosmopolitan" цогцолборт болно. Тулааны тасалбарыг суудлаас хамааран 29-149 ам.долларын үнэтэйгээр худалдаалж эхэлжээ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)