Б.Чимэдцэрэн IPF холбооны дэлхийн рекордыг эвджээ

 

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Б.Чимэдцэрэн IPF холбооны -120 кг-ын жингийн дэлхийн рекорд (дээд амжилт)-д бүртгэгджээ. Тэрбээр саяхан Филиппин улсад болсон хэвтээ шахалтын Азийн АШТ-д 362.5 кг-ыг шахсаар алтан медаль хүртсэн билээ. Түүний энэхүү амжилтыг Ази тивийн рекордод бүртгэсэн бол өчигдөр дэлхийн дээд амжилтад бүртгэсэн байна. Б.Чимэдцэрэнгийн хувьд тивийн аваргад гурав түрүүлж, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг пауэрлифтингч юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)