Стивен Хокинг: 2600 онд дэлхий сөнөнө

 Их Британийн эрдэмтэн Стивен Хокинг 2600 он гэхэд хүн төрөлхтөн үгүй болно хэмээлээ. “Хүн ам хэт олширч, эрчим хүчний хэрэглээ ихсэх нь соёл иргэншилд заналхийлж, ингэснээр дэлхий галт бөмбөлөг болж хувирна” хэмээсэн нэрт эрдэмтний мэдэгдлийг “Нью- Йорк пост” сонинд онцолжээ. Хүн төрөлхтөнийг шилжүүлэн суурьшуулахад тохирох гарагийг олсноор сүйрлээс зайлсхийхийг Стивен Хокинг уриалсан байна. Манай гарагийн соёл иргэншил нэг сая орчим жил оршин тогтнож болох альфа центаврын дагуул нь дэлхийг орлож болох юм гэж нэрт эрдэмтэн таамаглажээ. “Хар нүх”-ний онолоороо дэлхийд танигдсан физикч Стивен Хокинг “Breakthrough Starshot” төслийг дэмжихийг уриалсан байна. Тэрбээр наранд ойрхон гурван одны систем болох альфа центаврын зүг хиймэл дагуул илгээх төсөл эхлүүлснээ өнгөрсөн онд зарласан билээ. Альфа центаврыг НАСА-гийн эрдэмтэд судалж байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй аж.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • lam (202.131.243.190)

    2017-11-12

    delxi 3800 on xvrne.