“ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шилдэг 120 оюутан нэг дор чууллаа

ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр-ийг хоёр төрлөөр зарладаг билээ. Энэ жилийн хувьд буюу 2017-2018 оны хичээлийн жилд ХААН Банк Сангаас 2017 оны 04-р сард ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр-ийг зарлан 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд, Багануур, Налайх дүүрэг дэх банкныхаа салбар нэгжтэй хамтран 2017 онд ЕБС-ийн 12-р анги төгсч, их дээд сургуульд элсэн суралцаж буй шилдэг 70 шинэ оюутныг шалгаруулан сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгосон билээ.

Мөн 2017 оны 09-р сард ХААН Банкны нэрэмжит дахин тэтгэлэгт хөтөлбөр-ийг Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2-4-р курсын оюутнуудын дунд зарлан 2017 оны 10-р сард шилдэг 50 оюутныг шалгаруулсан.

Өнгөрсөн Баасан гараг буюу 2017 оны 11 сарын 09-ний Пүрэв гарагт ХААН Банк Сангийн зүгээс  2017-2018 оны хичээлийн жилд “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр”-т шалгарсан шилдэг 120 оюутныг ХААН Театр хүлээн авч, дахин тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан ахлах курсын шилдэг 50 оюутанд ХААН Банкны Улаанбаатарын Иргэдийн банк хариуцсан захирал П.Агваан тэтгэлгийн батламж гардууллаа. Тус арга хэмжээний үеэр ХААН Банкны шинээр нэвтрүүлсэн “Signature” үйлчилгээний брэнд элч, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар зочноор уригдан тэтгэлэгт оюутнуудад хэрхэн амжилтад хүрэх тухай сонирхолтой илтгэл хүргэсэн бөгөөд ХААН Банк Сангийн зүгээс оюутнуудыг багт хуваан хөгжөөнт тоглоом тоглуулан, чөлөөт яриа өрнүүлэн цагийг хамтдаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүллээ.

  • 2017-2018 оны  ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр-т шалгарсан шилдэг 70 оюутны нэрстэй энд дарж танилцана уу.
  • 2017-2018 оны ХААН Банкны нэрэмжит дахин тэтгэлэгт хөтөлбөр-т шилдэг 50 оюутны нэрстэй  энд дарж танилцана уу.

ХААН Банк Сангаас зарладаг энэхүү тэтгэлэгт хөтөлбөр өнгөрсөн хугацаанд нийт 1400 гаруй шилдэг залууст оюуны хөрөнгө оруулалт хийж, сурах их үйлсэд нь урам зориг, жигүүр нэмсэн билээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин