Харумафүжи албан ёсоор уучлалт гуйжээ

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд есөн удаа түрүүлсэн Ёкүзүна Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сүмоч Таканойва А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтэл учруулсан талаар Японы "Споничи" спортын сонинд мэдээлжээ. Улмаар Мэргэжлийн сүмогийн холбооноос Харумафүжийн кюүшюү башёд зодоглох эрхийг өчигдрөөс хязгаарласан байна. “Киодо” агентлагийн уламжилснаар, Ёкүзүна Харумафүжи албан ёсоор уучлал хүссэн аж. Таканойва А.Баасандоржийн тархи нь хөдөлж, гавлын яс нь цуурсан гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Ёкүзүна Харумафүжи “Исэгахама” дэвжээнд харьяалагддаг бол 27 настай Таканойва А.Баасандорж “Таканохана” дэвжээний нэр дээр зодоглодог юм. Эх сурвалжид бичсэнээр, тойргийн барилдааны дараа буюу өнгөрсөн сарын 26-нд Монголын бөхчүүд амарч байх үеэр Харумафүжи Таканойватай муудалцаж, гар хүрсэн байна. Сүмо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Харумафүжигээс өчигдөр байцаалт авсан ба “Жайпан таймс” сонинд “Дээд зиндааны бөхийг зодож танхайрсан тохиолдолд сүмогийн холбооноос хатуу шийтгэл хүлээлгэдэг. Энэ асуудлаас болж Харумафүжи зодог тайлж магадгүй” хэмээн бичжээ.

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.131.235.234)

    2017-11-15

    Asagiin ulger duurail. Asag ih dagaj daldganahaar ingedgiin.

  • Зочин (112.72.12.73)

    2017-11-15

    Хөлсөө гоожуулан байж олсон хэдэн халтар төгрөг нь дотроос нь хатгаждээ хөөрхийг хүний тархи хага цохино гэдэг чинь толгой хоосон онгироо хүний ажилдаа, ДАВАА аврага шигээ даруу ухаантай байгаач хажууд чинь дуурайх хүн байна шүү дээ

  • irgen (202.179.25.57)

    2017-11-15

    Muu l bna daa zaluu