АНУ батлан хамгаалахын төсвөө нэмнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын төлөөлөгчдийн танхимын даргад хандаж, улсынхаа батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх хүсэлт тавьсан байна. Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, Вашингтон Афганистан, Умард Солонгосын хооронд үүссэн үл ойлголцол даамжирч хямралын төвшинд хүрчээ. Тиймээс Ерөнхийлөгч Д.Трамп “Өмнөд Ази дахь манай бодлогыг дэмжихийн тулд 1.2 тэрбум ам.доллар нэмж тусгах шаардлагатай бол БНАСАУ-аас ирж буй пуужингийн довтолгооны аюул заналаас хамгаалах яаралтай арга хэмжээнд дөрвөн тэрбум ам.доллар нэмж төсөвт суулгах шаардлагатай” гэсэн хүсэлт тавьсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)