Ж.Цолмонгийн “Цагийн зурвас” номын нээлт өнөөдөр болно

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон “Цагийн зурвас” номоо өлгийдөн авчээ. Номын нээлт МУИС-ын Номын санд өнөөдөр 11:30 цагт болох юм байна. Тэрбээр энэхүү номоо  “Цагийг ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн явдаг. Энэ бол эргэлт буцалтгүй явагддаг, хэзээ ч хазайдаггүй, бас хэзээ ч зогсохгүй. Гэхдээ энэ цаг хэмжээтэй бөгөөд хаа нэгэн газар очоод зогсохыг үгүйсгэхгүй. Тэрхүү урт замын өчүүхэн хэсэгт бид оршин байна. Надтай хамт цагийг элээж буй энэ бүхэн он цагийн нэгэн зурвас юм” хэмээн тодотгожээ.

Мөн тэрбээр “Миний ном бол ганц дурсамж биш. Би өнөө цагийн түүхийг л одоо цаг дээр нь бичихийг зорьсон” юм хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (108.48.192.162)

    2017-11-16

    nariin shiriin yumaaa sain bichsen biz naizaa?