Д.Хаянхярваа МАН-ын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа МАН-ын даргад нэрээ дэвшиххээ албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр “МАН-ын даргын сонгууль шударга явагдана гэдэгт итгэлтэй байна. Их хурлын төлөөлөгчид эрүүл саруул ухаанаар хандаж, намын даргаа сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Би ямар нэг фракцид харьяалагддаггүй. Би анх Н.Энхбаяр гэдэг хүнийг дарга байхад УИХ-д нэр дэвшиж орж ирсэн. Сү.Батболдыг байхад Сангийн сайдаар дэвшиж ажилласан. М.Энхболдын үед бүлгийн дарга болж, анх удаа намын Удирдах зөвлөлд орж ажилласан. Надад ямар нэг бүлгийн эрх ашиг байхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн тэрбээр намын дарга болвол МАН-ын талцалд гол анхаарлаа хандуулж ажиллах болно гэдгээ мэдэгдэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • МАН-ын жирийн гишүүн (202.179.24.153)

    2017-11-20

    ХАЯНХЯРВААГ ДЭМЖИЖ БАЙНА. АН-ын бүхий л суваг, сайт, мэдээллийн хэрэгсэл ХҮрэлсүхийг дэмжиж, ХАЯНХЯРВААГ гүтгэн доромжилж байгаа нь юуг хэлээд байна вэ. Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-ын нэр дэвшигчийг дэмжиж, өөрөө өөрийгөө тагнуулж, хэвийн ажиллаж байсан Засгийн газраа унагааж, Намаа хагалж, 2020 оны сонгуулийн ялагдалыг дуудаж ирсэн. Ерөнхий сайдын суудал ийм өндөр үнэтэй гэж үү. МАН-ыг түүхэн байгаагүй шившигтэй хутгаж, АН-ынхныг магнай хагартал баярлуулсаар яваа энэ хүнийг Намын даргаар сонгож яагаад ч болохгүй. харни хариуцлага тооцох ёстой. УХААЛАГ, ЭРҮҮЛ СОНГОЛТ ХИЙХИЙГ ХҮСЬЕ.