Ганц асуултанд хариулаад 700,000 төгрөг хож гэв үү?

Тиймээ. Кроне Браухаус ресторанаас зохион байгуулдаг Асуулт хариултын тэмцээнд оролцоод та дээрх мөнгийг шууд бэлнээр хожих боломжтой. Тэмцээн пүрэв гараг бүр 20:00 цагаас Үндэсний циркийн зүүн өргөтгөл дэх Кроне Браухаус ресторан дээр зохион байгуулагддаг. Өнөөдөр бидний Алтан асуултын шагналын сан 726,000 төгрөг болсон байна.

               Оролцохыг хүссэн хүн бүрт уг тэмцээн нээлттэй бөгөөд та ердөө өөрийн багийг бүрдүүлэн ирэхэд л хангалттай. Баг бүр 1-ээс 6 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна.

 

Тэмцээний хувьд нийт 4 үетэй, үе тус бүр өрийн онцлогийг агуулсан тус бүр 10 асуулттай байдаг. Ингээд нийт 40 асуултаас хамгийн олон зөв хариулт ирүүлсэн баг ялагч болно. Тэмцээний сэдвийн хувьд шинжлэх ухаан, хөгжим, түүх, газарзүй, байгаль орчин, олны танил хүмүүс гээд өргөн сэдвийг хамарсан байдаг.

 Тэмцээний журмын дагуу оролцогч бүр 5000 төгрөгний хураамж төлснөөр тэмцээнд орох эрхтэй болно. Харин бүх оролцогчидоос цугласан хураамж шагналын санг бүрдүүлэх бөгөөд эхний 3 байрт орсон багууд уг мөнгийг 50%, 30%, 20%-ийн харьцаатайгаар бэлнээр хуваан авдаг. Бид өнөөдрийг хүртэл ойролцоогоор 30 сая орчим төгрөгийн бэлэн мөнгийг ялагчиддаа тараасан байна.

               Хэрвээ та найз нөхөд, хамт олноороо цуглах үедээ цагийг өнөөх л шар айрагаа ууж, ярьдаг зүйлээ ярьж өнгөрөөдөг бол манай тэмцээнд хүрэлцэн ирээд багаараа оюун ухаан, мэдлэг боловсрол, авхаалж самбаагаа сорин 700,000 төгрөг хүртэл бэлэн мөнгөний шагналыг газар дээр нь авч яагаад болохгүй гэж. Өнөөдөр пүрэв гараг.

 

Харин тэмцээний эцэст зохион байгуулагддаг 2 дахь тэмцээн бол Алтан асуултын тэмцээн. Үүнд багаараа бус хувь хүн бүр өөрийн хариултаа өгч оролцох боломжтой. Тэмцээн зохион байгуулагдаж эхлэснээс хойш 4 удаа алтан асуултын ялагч тодорсон. Одоогоор нийт 5 долоо хоногийн турш Алтан асуултанд зөв хариулт өгсөн хүн тодроогүй байгаа бөгөөд шагналын сан 726,000 төгрөг болсон байна. Өнөөдөр ялагч тодорч чадах болов уу?

 

 

Бид пүрэв гарагт ширээ захиалга авдаггүй тул та эрт ирээд дуртай ширээгээ сонгон тэмцээнд оролцоорой.

 Бидний асуулт бэлэн танай баг бэлэн үү?

Дэлгэрэнгүй мэдээллийг: 80032232, 80102232

Хаяг: Үндэсний циркийн зүүн өргөтгөл, Кроне Бруахаус ресторан

 

FacebookKrone BrauhausКроне асуулт-хариултын тэмцээн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)