Клинтоны гэр бүлийг шалгаж эхлэв

АНУ-ын Хуульзүйн яам Ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэр бүлийн сангийн үйл ажиллагаа төдийгүй өмнөх төрийн тэргүүн болох Барак Обамагийн үед ОХУ-тай 2010 онд байгуулсан ураны гэрээ хэлцлийн дагуу шалгалт явуулж эхэлжээ. Хуульзүйн яам дээрх хоёр хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж, тусгай прокурор томилохоор төлөвлөсөн байна. Тусгай прокурорыг томилохоос өмнө АНУ-ын Конгрессын танхимд дээрх хоёр тохиолдлыг шалгахаар ажлын хэсгүүд гарчээ. АНУ-ын Хуульзүйн яамны тэргүүн, Ерөнхий прокурор Жефф Сешнс “Холбооны ахлах прокуроруудад ОХУ-тай 2010 онд хийсэн ураны гэрээ хэлцэл болон тухайн үед Төрийн департаментыг тэргүүлэн ажиллаж байсан Хиллари Клинтоныг мөрдөн шалгахыг даалгалаа. Мөн Клинтоны гэр бүлийн сангийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэргийг мөрдөн шалгах үүрэг даалгавар өгсөн” хэмээн мэдэгдсэн байна. Энэ хэргийн талаар Жефф Сэшнс өнгөрсөн долоодугаар сарын 27, есдүгээр сарын 26-нд нотлох баримттай мэдэгдэж байсан юм. Хиллари Клинтоныг улсынхаа Төрийн департаментыг тэргүүлэн ажиллаж байх үед буюу 2010 онд ОХУ-тай байгуулсан ураны гэрээ хэлцлийн дагуу Ерөнхийлөгч асан Барак Обамагийн Засгийн газар Оросын компанид АНУ- ын ураны орд газрыг эзэмших, худалдан авах эрх олгож байжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)