Хятадын соёлын өдрүүд Төв аймагт болж өндөрлөлөө

Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар болон Төв аймгийн Монгол туургатан театр хамтран энэ сарын 15, 16-нд Төв аймгийн Зуунмод хотод  хятадын соёлын өдөр  арга хэмжээг болж өндөрлөлөө. Энэ үеэр  хүрээнд Хятад Монголын хамтран зохион байгуулах “Хятадын соёлын наадам 2018” гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Түүнчлэн “Сичуаний түүх” үзэсгэлэнгийн арга хэмжээ, “Хятад үндэсний хөгжмийн лекц, тоглолт” нээлт, Хятад Монголын дуу бүжгийн тоглолт зэрэг олон арга хэмжээ болж өндөрлөлөө. Жил бүр зохиогддог энэхүү арга хэмжээнд төв аймагчууд идэвхтэй оролцдог бөгөөд хоёр орны хоорондын соёл, урлагыг харилцан танин мэдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

Олны анхаарлыг илүүтэй татсан зүйлүүд нь хоёр орны урлагын тоглолт, Сичуаний түүх, ши жүжиг, хулсан нэхмэл гэх мэт зүйл илүүтэй таалагдлаа. Түүгээрч үл барам сурах хүсэл эрмэлзлэл илүүтэй төрсөн гэдгийг төв аймагчууд дуулгаж байсан юм. Түүнчлэн тус аймгийн Засаг дарга соёлын арга хэмжээг зохион байгуулж, хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байгаатай талархалтай хандаж байлаа.

 

  • “Сичуаний түүх”үзэсгэлэнгийн арга хэмжээнд тавигдах
  • биет бус соёлын өвийн үзэсгэлэн
  • Сичуань мужийн чихрэн зургийн урлаг
  • Мяньжү самбаран зургийн урлаг
  • Сичуаний ши жүжиг
  • Пин Ү цаасан хайчилбар
  • Сичуаний арьсан сүүдрийн жүжиг
  • Хулсан нэхмэл

 

Б.Хэрлэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)