ДАШТ-д зодоглох бөхчүүд Польшийг зорилоо

 

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 23-26-нд Польшийн Быдгощ хотод болно. Анхны дэлхийн аваргад манай улс эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй тамирчид маань өчигдөр өглөө “Улаанбаатар-Москва”-гийн нислэгээр Польш улсыг зорив.

Сарын өмнө Сэлэнгэ аймагт болсон олимп, ДАШТ-ий хүрэл медальт, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит тэмцээний жин тус бүрийн аваргууд Быдгощыг зодоглох эрх авсан билээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д спортын мастер Буяндалайн Чимгээ (Хангарьд), 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал (Алдар), 55 кг-д спортын мастер Бат-Очирын Болортуяа (Женко), 58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс), 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа (Хилчин), 63 кг-д спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч), 69 кг-д спортын мастер Мөнхбатын Хишигмаа (Арслан), 75 кг-д спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) нар Польшийн дэвжээнд зодоглоно. Тэд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан нарын хамт өнөөдөр Польшийг зорьсон юм.

Эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг 23-нд, 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаан 24-ний өдөр болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)