Д.Бямбадоржид ямар шийтгэл оноохыг башёгийн дараа шийднэ

Таканоива А.Баасандоржийн толгой руу шилээр цохисон хэрэгт холбогдоод байгаа ёкозүна Харүмафүжи Д.Бямбадоржид Японы мэргэжлийн сүмогийн холбоо ямар шийтгэл оноохыг шийдээгүй байгаа билээ. Тэд Кюүшюү башё дууссаны дараа шийдвэрээ гаргах аж. Харүмафүжи өнгөрсөн сарын 25-ны өдөр Таканоиватай маргалдаж, толгойг нь шар айрагны шилээр цохиж гэмтээсэн тухай өмнө мэдээлсэн. Тухайн өдрөө Харүмафүжи хэвлэлээр дамжуулан уучлалт хүссэн бөгөөд аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката Таканоива болон түүний дэвжээний эзэн Таканохана нараас уучлалт гуйсан байна. “Таканохана” дэвжээний эзэн аравдугаар сарын сүүлээр цагдаагийн газарт гомдол гарсан байна.Таканоива гэмтлийнхээ улмаас энэ удаагийн Кюүшюү башёд оролцоогүй. Сүмогийн холбооныхон их аваргаас яагаад хүч хэрэглэх болсныг асуухад тэрбээр тодорхой хариулт өгөөгүй бөгөөд согтсон тухайгаа хэлжээ. Хамт байсан бөхчүүдээс “Харүмафүжи Таканоиваг өөрөөсөө ахмад бөхчүүдэд хүндэтгэлтэй хандахыг хүссэн. Гэвч Таканоива үл тоон гар утсаа оролдож суусан нь аваргын уурыг хүргэсэн” гэжээ. Харүмафүжи нэг бус удаа Таканоиваг цохисон бөгөөд бусад нь түүнийг зогсоох гэж оролдсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)