Кэти Пэррийг Хятадад айлчлахыг хоригложээ

 

Шанхай хотноо зохион байгуулах “Victoria’s Secret” шоунд дуучин Кэти Перри дуулах байсан ч Хятадын Засгийн газраас виз олгохоос татгалзсан байна. Дуучин бүсгүй Тайпей хотод 2015 онд хийсэн аялан тоглолтынхоо үеэр наранцэцгийн чимэглэлтэй даашинз өмссөн ба Тайванийн далбааг мөрөн дээрээ тохсоны улмаас Хятад улсад зорчих эрхийг нь ийн хязгаарлажээ. Хятадын худалдааны бодлогыг Тайваньд 2014 онд эсэргүүцсэн жагсаалын бэлгэ тэмдэг нь наранцэцэг байв. “Victoria’s Secret” шоу энэ сарын 28-нд болох бөгөөд “One Direction” хамтлагийн экс гишүүн Харри Стайлс, Грэммийн шагналт дуучин Мигель, жүжигчин Лесли Одом Жуниор, Хятадын поп од Жейн Жан нар алдарт загвар өмсөгчидтэй хамт нэгэн тайзнаа гарах юм.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)