Азийн АШТ-д түрүүлсэн 3х3 сагсан бөмбөгийн баг шилдэгээр тодорлоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тодруулж буй "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалтын дүн гарч, аравдугаар сарын ялагчийн нэр тодорлоо. Улаанбаатар хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 3х3 сагсан бөмбөгийн баг санал асуулгын дүнгээр тэргүүлсэн

Монголын сагсан бөмбөгчид нийт 15 баг оролцсон уг тэмцээнд түрүүлж, азийн аварга болох замдаа Австрали, Шинэ Зеландын багийг буулгаж авсан билээ. Уг тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Монголын багийн тамирчин Э.Дөлгөөн тодорсон юм. Ташрамд дурдахад 3х3 сагсан бөмбөгийн төрөл нь 2020 оны Олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаад
байгаа юм.

Шалгаруулалтын 2-р байрт Тайландын Бангкок хотноо болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аваргаар тодорсон Г.Ануужин орсон бол 3-р байрт жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Энхрийлэн нэрлэгджээ.

"Сарын шилдэг тамирчин" шалгаруулах олон нийтийн санал асуулгад нийт 1000 гаруй хөгжөөн дэмжигч оролцсон бөгөөд спортын чиглэлээр дагнан ажиллаж буй сэтгүүлчдийн саналтай нэгтгэгдэн дүн гарсан нь энэ юм.

Тухайн сард Монголын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлуудыг дүгнэх, амжилт үзүүлж элэг нэгтнүүдээ баярлуулсан тамирчдаа алдаршуулах, олимпийн хөдөлгөөн, спортыг олон нийтийн дунд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий шагнал юм.

10-р сарын шилдэг тамирчны шагналыг EMT компанийн гүйцэтгэх захирал Б.Баярсайхан ивээн тэтгэн, шагналыг гардууллаа.

"Сарын Шилдэг Тамирчин" шалгаруулалтыг МҮОХ-оос сар бүр явуулах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)