Нийтийн тээвэрт шалгалтаар 19525 зөрчил илэрчээ

Нийслэлийн Тээврийн газраас Улаанбаатар Смарт Карт ХХК, Сити баз консалтинг ХХК-тай хамтран нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдийн хөлс төлөлт, жолооч бэлэн мөнгөөр үйлчилж буй эсэхэд хяналт тавилаа.

Тус шалгалтыг Нийслэлийн Тээврийн газрын 18 Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн 4 мэргэжилтэн, Сити баз консалтинг ХХК-ийн 249 шалгагч, 6 хяналтын ажилтан нарын хамтарсан нийт 277 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ сарын 09-13-нд нийтийн тээврийн үйлчилгээний
 

  • Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал-Зунжин”,
  • Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”,
  • Ч:3 ‘’Зүүн салаа-Халдвартын эмнэлэг’’,
  • Ч:51 “3,4 дүгээр хороолол-МУИС-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд давхардсан тоогоор 2868 тээврийн хэрэгсэлээр үйлчлүүлж байсан 83822 зорчигч хамрагдаж 19525 зөрчил илрүүлэн ажиллажээ.


Илэрсэн зөрчлийг ангилж үзвэл:
 

  • Цахим картгүй зорчсон - 12485
  • Картын үлдэгдэл хүрэлцэхгүй-5403
  • Хүүхдийн карт ашигласан -1093
  • Өндөр настны картаар зорчсон – 288
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний картаар зорчсон -157
  • Оюутны картаар зорчсон -74
  •  Хүндэт донорын үнэмлэх ашигласан -25 зөрчлийг тус тус илрүүлсэн байна.

 

Шалгалтын хугацаанд 4 чиглэлд 72 дэлгүүр, 8 ТҮЦ, 21 сонингийн цэг, 8 зах, 1 эмийн сан, 1 кофе шоп нийт 161 гэрээт цэнэглэх цэгүүдийг шалгахад үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна. Мөн тус шалгалтаар 6 иргэнийг картжуулан, 71 зорчигчийн картыг 205600 төгрөгөөр цэнэглэжээ.

Тус шалгалтаар зөрчил гаргасан нийт зорчигчдод “Автотээврийн тухай хууль”, “Зөрчлийн тухай” хуулиудын холбогдох заалтуудыг танилцуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар санамж бичиг тараан ажилласан байна. Мөн зарим зөрчилд холбогдох хууль, тогтоомжийн дагуу торгуулийн арга тооцжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)