Хакүхо М.Даваажаргал 40 дэх түрүүгээ хүртлээ
- 2017-11-27
- Спорт
- 0

Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшюү башё өчигдөр дууслаа. Энэ сарын башёг Хакүхо М.Даваажаргал 14 даваатайгаар өндөрлүүлж, 40 дэх түрүүгээ хүртлээ.
14 дэх өдрийн барилдаанд Эндог давсанаар түрүүлэх болзлоо хангаад байсан тэрбээр сүүлийн өдрийн барилдаанд Озэки Гойэдог давж, итгэл төгс тэргүүллээ бататгав.
Хакүхо М.Даваажаргал эзэн хааны цомыг гардаж авсныхаа дараа "Би 2020 оны Токиогийн зуны олимпийн наадам хүртэл барилдана гэдгээ онцлоод, мөн дээд зиндаанд 1000 даваа авах зорилт байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Сэтгэгдэл (0)