Чөлөөт бөхийн эмэгтэйчүүд Дэлхийн цомын тэмцээнд оролцоно

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 1-2-нд ОХУ-ын Чебоксар хотод болно. 16 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, ОХУ, АНУ, БНХАУ, Азербайжан, Швед, Украин гэсэн найман улсын шигшээ баг өрсөлдөх юм.

Тэгвэл Дэлхийн цомын тэмцээний сугалаа болж, манай эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын зургаан удаагийн аварга БНХАУ болон Азербайжан, Дэлхийн аварга Юлия Ткач тэргүүтэй Украины шигшээ багтай “В” хэсэгт багтжээ. Харин Дэлхийн цомын найман түрүүтэй Япон, нэг удаагийн аварга АНУ, зохион байгуулагч орон ОХУ, Скандинавын хойгийн Шведийн шигшээ баг “А” хэсэгт хуваарилагдав.

Өнгөрсөн долоо хоногт Польшид хотод болсон чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцсон залуучуудын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор Быдгошоос Чебоксар уу зориод байна гэж МЧБХ-ноос мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)