ОХУ-ын тамирчдын олимпод оролцох эрхийг хасав
- 2017-11-29
- Спорт
- 5

Олон улсын олимпын хороо / ОУОХ/-ноос ОХУ-ын нэр бүхий 19 тамирчинг олимпод оролцох эрхийг бүх насаар нь хассан байна. Түүнчлэн ОУОХ-ноос ирэх хоёрдугаар сарын 9-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпод ОХУ-ыг оролцуулах эсэхийг хэлэлцэхээр болжээ. Энэ талаарх эцсийн шийдвэрийг ОУОХ ирэх арванхоёрдугаар сарын 5-нд эхлэх дараагийн хурлаар эцэслэн гаргахаар болжээ. ОУОХ-ны тавьсан хоригт 2014 оны Сочигийн олимпоос алтан медаль хүртсэн Александр Легков тэргүүтэй тав, мөнгөн медальт тамирчин дөрөв, хүрэл медаль хүртсэн Елена Никитина зэрэг тамирчдыг багтаажээ. Оросын тамирчид сэргээш хэрэглэдэг, түүнийгээ нуун дарагдуулдгийг илчилсэн профессор Ричард Мак Ларены 2016 онд нийтэлсэн мэдээллийн дагуу ОУОХ шалгалт явуулж, энэ сарын 1-нд Оросын тамирчдын эрхийг хассан болохоо зарласан юм. Улмаар хоригт багтсан тамирчдын нэрсийг бүрэн эхээр нь анх удаа олон нийтэд ийнхүү дэлгэжээ. Ингэснээр арваннэгдүгээр сарын 1-нээс хойш ОХУ-ын өвлийн спортын нийт 19 тамирчин насан туршдаа олимпод өрсөлдөх эрхгүй болж буй аж.
Б.Саруул

Сэтгэгдэл (5)
МЕСТНЫЙ (202.72.245.203)
МАНИЯ ВЕЛИЧИЯ ТУССАН ЖИЖИГХЭН ХАРХ ХУДАЛДАЖ АВСАН СОЧИЙН ОЛИМПОДОО ЯМАРЧ ҮНЭЭР ХАМААГҮЙ 1 БАЙР ЭЗЛЭХЭЭР УЛСЫН ДОПИНГИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ОЛОН ШУДАРГА ТАМИРЧНЫГ БАЛЛАЖ ХАЯЛАА ХӨӨРХИЙ МУУ ОРОС ОРОН МИНЬ ГҮН АНГАЛ РУУ УНАСААР БАЙНА
Шударга иргэн (122.201.23.158)
Үхлээ ирсэн хулгана муурын сахал оролдоно гэгчээр ОУОХороо хэр хэмжээгээ мэдэж л ОХУ-г оролдох хэрэгтэй юм шигээ. Болохгүй эдгээр дээр нэг бөмбөг хаячихгүй юу, тэгээд л болоо шүү дээ. Дахиж төрлөө мэдэхгүй солиороод явахгүй биз. Эсвэл ОУОХ-ны нөхдүүдийг сайхан агнаж өгөхгүй юу.
Путины жинхэнэ нүүр царай (66.181.188.94)
Энэ байдал Путины үнэн төрхийг илчилж байгаа юм
(43.242.243.227)
Америкууд Оросоос айдаг болохоор юм заваан юм хийдэг шүү дээ. ОУОХ гэдэг америкаас ихэнх санхүүжилтээ авдаг үгээр нь ажил хийдэг байгууллага. АНУ өөрсдөө хамгийн их шинэ төрлийн сэргээш хэрэглэдэг мэдээллийн америкийн эрдэмтэд тавьсан байсан
Zochin (202.131.243.190)
Haramsaltai medee. Orosiin tamirchid bugd dandaa sergeesh heregledeg gevel hudlaa. End sport geheesee iluu Amerikiin bodlogo dan ulstor bish ih sport ruu hurtel orj irj bgaa bus uu.