Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлахаар болжээ
- 2017-11-29
- Спорт
- 0

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн нутаг нэгт бөх болох Таканоива А.Баасандоржийг зодож хүнд гэмтээсэн асуудлаар шалгагдаж байгаа билээ.
Энэ асуудлаар Мэргэжлийн сүмо бөхийн Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Харумафүжи Д.Бямбадоржид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Улмаар Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлсэн. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой гэх шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө мэдэгджээ. Хүсэлтийг өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгөхөөр болсон байна.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)