Шатрын улсын аваргуудыг Архангайд тодруулахаар болжээ

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг ирэх жил Архангай аймагт зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд манай улсын өндөр зэрэглэлтэй, их мастер, мастер цолтой 24 шатарчин оролцох аж. Улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөл бүрт шалгарсан 10 шатарчин Гүрж улсын Батуми хотод 2018 оны есдүгээр сард болох Шатрын дэлхийн олимпиадад оролцох эрхтэй болно. 2017 оны шатрын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг өнгөрсөн гуравдугаар сард Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулсан юм. Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх, менежер Д.Эрдэнэбат нар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, БТСГ-ын дарга Ц.Нэргүйбаатар тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, уг тэмцээнийг зохион байгуулахаар албан бичиг хүргэж, орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хамтран ажиллах тухай санал солилцлоо. Энэ үеэр Засаг дарга Ц.Мөнхнасангийн хэрэгжүүлж буй 1+1 хөтөлбөрт шатрын спортыг оруулж, ирэх оны нэгдүгээр сараас шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)