280 сая төгрөгийн үнэ бүхий эм хандивлалаа

 

JCI Монгол байгууллага элэгний С вирусын эсрэг төсөл амжилттай хэрэгжүүлж байна. JCI байгууллага нь дэлхийн 120 улсад салбартай, 200 мянган гишүүдтэй олон улсын залуучуудын байгуулага. Нэгдсэн Үндэсний байгууллагын логог ашиглах эрхтэй цорын ганц олон улсын байгууллага гэдэг утгаараа НҮБ-ээс гаргаж буй зорилтуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг билээ. JCI Монгол байгууллага 1991 онд байгууллагдсан бөгөөд одоогоор нийслэл болон Дархан, Эрдэнэт хотууд нийт 13 салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр 13 салбар байгууллага өөр өөрийн онцлог төрхтэйгээр нийгэмд эерэг өөрчлөлт түгээх их үйлсэд залуучуудыг нэгтэн ажиллаж байгаа юм. 

JCI Лидер салбар байгууллага 2016 оноос хэрэгжүүлж буй элэгний вирусын эсрэг Live+R төсөл энэ онд 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч, элэгний өвчлөл хэрхэн сэргийлэх тухай мэдээлэл өгөх сургалт, оношлогоо хийн вирусгүй иргэдийг вакцинжуулаад байна. 

Төслийн үйл ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ хамтран оролцож байгаа бөгөөд өнөөдөр эм ханган нийлүүлэлтээрээ Монголд томоохонд тооцогддог Омбол ХХК төсөлд маань нэгдлээ. 

Омбол ХХК нь нэг бүр нь 350 мянган төгрөгийн үнэ бүхий элэгний С вирусыг устгах 800 тун эмийг LIVE+R төсөлд хандивлаж байгаа бөгөөд 3 тун нь нэг курс эмчилгээ болж элэгний С вирусыг устгах юм. 

266 хүнийг аюулт өвчинөөс салгах энэ хандивийн нийт өртөг нь 280 сая төгрөг болж байна. 

С вирусын эмийн эхний хэсэг ирэх долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 30 иргэнд хүрэх болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (0)