О.Гүндэгмаа тэргүүтэй мэргэн буудагч Азийн аваргад өрсөлдөнө

Япон улсад буудлага спортын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-нд болно. Тэмцээнд “Бээжин-2008” олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн цомын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, Азийн аварга Ц.Мөнхзул, Азийн наадмын аварга Ч.Нарантуяа, армийн дэлхийн аварга О.Янжинлхам, Г.Нандинзаяа тэргүүтэй 25 тамирчин шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор оролцохоор болжээ. Тус тэмцээнд 27 орны 407 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд ирэх онд Буэнос-Айрес хотод болох өсвөр, залуучуудын олимпын наадамд оролцох эрх олгохоороо онцлогтой юм.

 

Монголын багийн бүрэлдэхүүнд орж оны мэргэнээ сорих тамирчид:

Хийн гар бууны төрөлд: О.Гүндэгмаа Ц.Мөнхзул Ц.Анударь Х.Уртнасан Т.Энхтунгалаг Ч.Анужин П.Түмэнхүслэн З.Анужин А.Буяндэлгэр Г.Батхишиг С.Тэмүүлэн

Хийн урт бууны төрөлд: Ч.Нарантуяа О.Янжинлхам Г.Нандинзаяа Т.Золжаргал О.Есүгэн Х.Энхмаа Э.Энхмаа Э.Энхсоёл А.Дөлгөөн А.Мягмарсүрэн Д.Лхагвасүрэн Ө.Төгөлдөр Э.Эрдэнэбат М.Бөхбат

 

Б.Номин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)