Манай залуус хэсгээ тэргүүлж, хагас шигшээд үлдлээ

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн клубийн ДАШТ өнөөдөр Ираны нийслэл Тегеранд эхэллээ. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Иран, Монгол, АНУ, Гүрж, Казахстан, Канад, Унгар, Болгар, Киргизстан, Энэтхэг, Тажикистан гэсэн 11 орны 13 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.

Монголын залуучуудын шигшээ баг “В” хэсэгт Тажикистаны “Тажик Эйр”, Унгарын “Будапешт” клубтэй багтсан. Тэгвэл манай залуучуудын "Хийморь" клуб өчигдөр урамтай сайхан барилдаж, Унгарыг 6:4-өөр, Тажикистаныг 6:2-оор тус тус буулган авснаар “В” хэсгээ тэргүүллээ. “А” хэсгийг өнгөрсөн жилийн клубийн дэлхийн аварга АНУ-ын “Титан Меркури”, “С” хэсгийг Ираны “Сетареган Сари”, “D” хэсгийг эзэн орны “Кашан” клубүүд тэргүүлжээ.

 

“В” ХЭСГИЙН БАРИЛДААНЫ ДҮН:


МОНГОЛ (ХИЙМОРЬ) - УНГАР (БУДАПЕШТ) 6:4


57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Тамас Роман 10:0
61 кг: Батчулууны Баасанням - Жозеф Молнар 2:12
65 кг: Төмөр-Очирын Тулга - Шахери Хосейн 13:3 
70 кг: Лутбаярын Батбаяр - Норберт Лукакс 4:2
74 кг: Болдхүүгийн Батсүх - Жомбор Гулиас 3:3 ялагдсан
79 кг: Ганболдын Төрболд - Ботонд Лукакс 10:0
86 кг: Ганбаатарын Ганхуяг - Патрик Зуровски 1:4
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Мохаммад Алитабар 0:4
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Балаш Жухаш 10:0
125 кг: Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ - Михаил Наги 10:0

 

МОНГОЛ (ХИЙМОРЬ) - ТАЖИКИСТАН (ТАЖИК ЭЙР) 8:2


57 кг: Цэвээнсүрэнгийн Цогбадрах - Комрон Холов 11:0
61 кг: Батчулууны Баасанням - Жамшид Шарифов 1:8
65 кг: Төмөр-Очирын Тулга - Абдилгосем Файзиев 12:1
70 кг: Лутбаярын Батбаяр - Сайжон Амиржони 6:5
74 кг: Болдхүүгийн Батсүх – Сорбон Абдулхаев 10:0
79 кг: Ганболдын Төрболд - Сахоб Ниматзода 12:1
86 кг: Ганбаатарын Ганхуяг – Бахходур Кодиров 4:3
92 кг: Төмөрбатын Мөнгөншагай - Масрур Мералишоев 7:2
97 кг: Батсүхийн Зоригтбаатар - Рустам Искандри цэвэр ялагдсан
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - Абдурашид Гульямов 12:2

Ц.БАТАА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)