“Хар Мамба” Оскарт нэр дэвшинэ

Алдарт сагсан бөмбөгч Коби Брайнт Оскарын кино наадамд нэр дэвшжээ. Түүний зодог тайлахдаа бичсэн “Хүндэт сагсан бөмбөг” шүлгийг найруулагч Глэн Кийн, хөгжмийн зохиолч Жон Уллиамс нар хамтран богино хэмжээний дэлгэцийн бүтээл болгожээ. Энэ бүтээл Оскарын наадмын “Богино хэмжээний шилдэг бүтээл”-ийн номинацын эхний шатад нэр дэвшиж байгаа юм. Сонирхуулахад, Коби Брайнт 15 компанид хөрөнгө оруулалт хийж, хоёр компанийн ТУЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэж олсон орлого нь 84 сая ам.долларыг даваад байгаа аж. Тэрбээр зодог тайлснаасаа хойш өдөрт 230.4 мянган ам.доллар, минутад 160 ам.долларын ашиг олж байгаа гэнэ.

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)