“Богдхан хайрханы хишиг барилдаан” маргааш болно

Дөрвөн уулын хишиг барилдааны 2017-2018 оны хоёр дахь буюу “Богдхан хайрханы хишиг барилдаан-11” ням гарагт болно. Уг барилдааныг үйлдвэр худалдааны “АПУ” ХК, ХУД-ийн ЗДТГ, МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

2007 оны анхны барилдаанд улсын начин М.Өсөхбаяр /у.з/ түрүүлж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрлэн, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр /у.х/, улсын начин Ду.Батбаяр нар их шөвөгт шалгарч байсан юм.

Харин өнгөрсөн жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

 

Түрүү: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы Аварга” бөхийн дэвжээ, Алдар СХ, Хангарьд СХ-ны бөх улсын начин Эрдэнэбатын ДАШ

 

Үзүүр: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ шалгарч байжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)