2022 оны олимпын бэлгэ тэмдгийг танилцуулжээ
- 2017-12-18
- Спорт
- 1

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод болох 2022 оны өвлийн олимп болон паралимпийн бэлгэ тэмдгийг танилцуулжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, 2022 оны өвлийн олимпын бэлгэ тэмдгийг танилцуулах ёслол өнгөрсөн бямба гарагт болсон байна. Уг ёслолд алдарт жүжигчин Жэки Чан, Бээжин хотын дарга Цай Ци тэргүүтэй хүмүүс оролцжээ. Цай Ци 2022 оны олимпыг өндөр төвшинд зохион байгуулах болно гэдгээ онцолжээ. Бээжингийн өвлийн олимпын бэлгэ тэмдэг нь “Өвлийн мөрөөдөл”, паралимпийнх нь “Өндөрт дүүлэн нис” гэсэн утгатай хятад ханз бичээс байна. Энэхүү бэлгэ тэмдэг нь тамирчдын хурд хүчийг бэлгэдэж байгаа аж. Бээжин хот нь 2008 онд зуны олимпын наадам зохион байгуулж байсан билээ. 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулснаараа тус хот нь зун болон өвлийн олимпын аль алиныг нь зохион байгуулсан анхны хот болох юм.

Сэтгэгдэл (1)
Мал сэтгүүлч (103.10.21.59)
Бэлгэ эрхтэн, билэг тэмдэг гэдэг юм аа.