Асашёрюүгийн өрсөлдөгч нь Боб Сапп ажээ

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж сүүлийн өдрүүдэд хүчний бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа билээ. Тэрбээр он солигдох өдөр буюу 12 дугаар сарын 31-нд Японы “ABEMA” интернэт телевизээр гарах “Асашёорюүг унагаагаад 10 сая иен" нэвтрүүлэгт оролцохоор ийнхүү бэлтгэлээ базааж байна. 
Түүний анхны VIP өрсөлдөгч нь АНУ-ын холимог тулаанч Боб Сапп аж. Сапп бол америк хөлбөмбөг тоглож байсан, бие бялдар томтой тамирчин тул их аваргыг дохёноос түлхэн гаргах магадлалтай гэж зарим шинжээч үзэж байна. 

“Асашёорюүг унагаагаад 10 сая иэн” тэмцээний дүрэм “Харитэ алгадах мэх хийхгүй”, “Тачиай дээр зайлахгүй”, “Тохойлдож мөрлөхгүй” гэсэн гурван дүрмээс бусад нь мэргэжлийн сүмотой ижилхэн дүрмээр явагдах гэнэ. 

Аса аварга өөрийн цахим хуудсандаа "Он солигдох мөчид та бүхэндээ Токио хотоос Асаг сумогоор ялвал  10сая еэний шагналын сантай онц сонирхолтой реалити шоүг АСА станцаар шууд дамжуулахаар боллоо!
Эфирийн өндөр мэдрэмж,тод өнгө шууд лайв учир та бүхний он солигдох дурсамжит мөчийг инээд хөөр,аз жаргал сэтгэлийн кайвийг бэлэглэх болуу гэж бодож бн!  Асагийн баг бэлтгэлээ сайн хийж хичээж бгаа шүү ккк" хэмээн бичжээ.

Б.Энхээ 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (202.179.24.124)

    2017-12-20

    Дагваа аврага хэтрүүлэх вий дээ

  • монгол (182.160.34.135)

    2017-12-20

    Наад "хар самж"-аа ялж эх орон Монголчуудаа баярлуулна гэдэгт ИТГЭЖ БАЙНА

  • (103.9.90.130)

    2017-12-20

    haadahaa haga shidej hariugaa avaarai

  • ганаа (202.72.244.166)

    2017-12-20

    амжилт хүсье. Монгол ялна

  • (202.21.116.162)

    2017-12-20

    амжилт хүсье, монгол хүү хүчтэй, мэхтэй ялна шүү

  • (103.20.152.50)

    2017-12-20

    ACA abargad amjilt husye. Ta Mongoliin baharhal shuu. Yalj bidniig dahin bayarluulaarai

  • xa (150.129.141.222)

    2017-12-20

    Asuudal baixgyi mongol valna //// xaraarai