CNN агентлаг Н.Түвшинбаяр аваргыг “Жүдогийн домог” хэмээн онцолжээ

Дэлхийн тэргүүлэгч CNN агентлаг Н.Түвшинбаяр аваргыг онцолжээ. Тус сайтад Н.Түвшинбаяр аваргын талаар "Монгол Улсын Булган аймгийн жирийн малчин гэр бүлд төрж өссөн. Багаасаа их тал нутагт барилдаж байжээ. Анх Азийн аварга шалгаруулах тэмцээнийг телевизээр үзсэнийхээ дараа 18 настайдаа жүдочаар хичээллэж эхэлсэн. Тэр цагаас хойш ердөө зургаан жилийн дараа Хятадад болсон олимпийн их наадмаас алтан медаль хүртсэн. Олимпийн наадмын аварга болсны дараа "Хамгийн түрүүнд аав, ээж дасгалжуулагчаа бодсон", "Монголын бүх хүн миний алтан медаль авсны баярыг тэмдэглэсэн " хэмээн түүний ярилцлагыг ишлэн хүргэжээ. 

Мөн Жүдогийн домог Найдангийн Түвшинбаяр Лондонгийн олимпийн наадамд бэртэл авсан ч мөнгөн медаль хүртсэн. Түүнчлэн 2017 оны Дэлхийн аваргад +100 кг-д өөрөөсөө илүү том бөхчүүдтэй барилдаж хүрэл медалийн эзэн болсон хэмээн тэмдэглэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)