Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид шагналын мөнгөө ОУХМ Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд хандивлалаа

ОХУ-н Чебоксар хотод зохион байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхийн цомд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид шагналын мөнгө болох 10 мянга орчим долларыг дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэнгийн эмчилгээний зардалд нэмэрлэхээр болжээ.

Мөн МЧБХ-ны шинэ жилийн цэнгүүний үеэр түүнд Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш, удирдах зөвлөлийн гишүүн П.Гансүх нар тус бүр тав, МЧБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат тамирчин Б.Болд гурав, ДБНХ-ны хүндэт шүүгч, гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн нэг сая төгрөгийг хувиасаа хандивласан бол Биеийн тамир, спортын газраас Б.Оюунсүрэнгийн эмчилгээнд явах замын зардлыг даахаар болсон юм. 

Нэг сэтгэл Нэг сэтгэл пэйж

Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Оюунсүрэн маань БНСУ-д мөрний хагалгаа хийлгэх шаардлагатай болжээ.

Их спортод 2006 оноос зүтгэж, 2011 онд 22 насандаа ДАШТ-ээс мөнгөн медаль зүүж байсан түүний амь нас өдгөө аюулд учраад байна. Мэс ажилбарт нэн даруй орохгүй бол ясны идээт үрэвсэл нь цус үжих эмгэг буюу цусны Сепсис үүсч, амь насанд нь аюул учраад байгаа юм.

Учир иймээс чөлөөт бөхийн дэвжээнд хамтдаа зүтгэж явсан охидууд, найз нөхдүүд, дүү нарынх нь зүгээс эмчилгээний зардал болох 65 сая төгрөгийг цуглуулах Сэтгэлийн хандивын аянг зарлаж байна.

 

Их спорт гэдэг хатуу. Хатуу хатуудаа бэртэл гэмтэл аван дуртай спортоо орхино гэдэг бүүр ч хатуу. Чөлөөт бөхөөр хичээллэн тавхан жилийн дотор Дэлхийн аваргаас медаль хүртэж явсан 22-той охин эмчээс "Цаашдаа хичээллэх боломжгүй" гэсэн үг сонсох амаргүй байсаан. Гэвч тэрээр шантарсангүй.

Өөрөө барилдаж чадахгүй ч Өөр шигээ тамирчин бэлдэх гэж "Женко" клубт хүүхдүүдтэй хичээллэж эхэлсэн юм. Ингэж бусдын төлөө зүтгэж явахдаа мөрөө олон удаа хөндөж өдгөө мэс ажилбарт орохоос өөр аргагүй байдалд хүрчээ.

Дэлхийн АШТ-ээс медаль хүртсэн наймдахь тамирчин болж Оюутны ДАШТ, Азийн АШТ-д барилдаж явахдаа тэрбээр Эх орныхоо Алтан соёмбот далбааг мандуулж, Төрийн дууллаа олонтоо эгшиглүүлж явсаан. Гэмтэл аваагүй бол 2012 оны Лондоны олимпоос эхлээд хэдэн ч Дэлхийн аваргаас медаль авах боломжтой байсаныг бүгд мэднэ. Б.Оюунсүрэн өдгөө дөнгөж л 28 настай. Ид хийж, бүтээж явах насан дээрээ ингэж өвчинд дарлуулж суухыг тэрбээр хүссэнгүй ээ.

Хайрт багш МУГД Т.Сүхбаатар, МУГТ О.Насанбурмаа зэрэг найз нөхөд, дүү нартайгаа ярилцсаны дүнд Эмчилгээ хийлгэж дахин "Хөл дээрээ босох"-ын төлөө тэрбээр тэмцэж явна. Түүнд "Тамирчны Алдар" хямдхан олдсонгүй, дасгалжуулагчийн замнал ч амар олдохгүй нь. Яагаад юм түүнд гаргасан амжилтыг үнэлээд Төр засгаас ч "Монгол Улсын Гавъяат тамирчин" цолыг нь ч өгсөнгүй.

Гэвч түмэн олонтойгоо байх сайхаан. Түүнд туслахаар Чөлөөт бөхийн хүрээнийхэн болон олон хүмүүс хандаж эхлээд байна. МЧБХ болон "Алдар" нийгэмлэгээс эхлээд олон олон хүмүүс хандив өгөхөө илэрхийлж байгаа юм.

Таны өгөх сэтгэлийн хандив Б.Оюунсүрэнд маань АМЬДРАХ ИТГЭЛ хайрлаж, олон олон шилдэг бөхчүүд түүний шавь нараас төрөх болтугай.

ХАНДИВЫН ДАНС

ХААН банк: 5027815270
ТӨРИЙН БАНК 108801412849 Б.ОЮУНСҮРЭН /98000211/
/утасны дугаар 99908448/ Насанбурмаа/

Монгол улсын Гавъяат дасгалжуулагч Т.Сүхбаатар

Монгол улсын Гавъяат дасгалжуулагч Ц.Хосбаяр болон "Алдар"-ын тамирчид

Монгол Улсын гавъяат дасгалжуулагч , Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяр

Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг МУГТ, Хөдөлмөрийн баатар

Дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэд МУГТ

Дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон МУГТ

Дэлхийн АШТ-ий анхны медальт Цогтбазарын Энхжаргал МУГТ
Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Даваасүхийн Отгонцэцэг МУГТ
Дэлхийн аваргын мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа

Дэлхийн аваргын хүрэл медальт Бадрахын Одончимэг

Дэлхийн аваргын гурван хүрэл медальт Очирбатын Насанбурмаа МУГТ

Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Эрдэнэбатын Бэхбаяр МУГТ

Дэлхийн аваргын гурван хүрэл медальт МУГТ Г.Мандахнаран

Дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Э.Ням-очир

Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ П.Өнөрбат

Дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Б.Номин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (0)