Шилэн Цогоо ШТС-үүдийг шалгаж шатахууны үнэ буцаад буулаа

Та яг одоо аль ч шатахуун түгээх станцаас ямар ч шатахууныг тэр дундаа АИ92-оо хуучин үнэ/1630/-аар нь хүссэн хэмжээгээрээ авч болно.

Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан уржигдар тушаал гарган ажлын хэсэг байгуулж нефть инмпортлогч компаниудад шалгалт явуулахыг даалгасан. Тэр ажлын хэсгийг Зам тээврийн Хөгжлийн дэд сайд сошилчдын нэрлэдэгээр шилэн Цогоо ахалж шалгалтаа эхэлсэн даруйд колонкууд бензинээ хуучин үнээр нь түгээгээд эхэлжээ. Энэ нь нефть импортлогчид алдагдалд орохоосоо сэргийлж сурсан зангаараа Засгийг шантаажилж айлгаж, иргэдийг зохиомол хомсдол руу түлхэж байж үнээ нэмэгдүүлэх зорилготой үгсэн хуйвалдсаныг тодорхой харуулж байна.

 

Шилэн Цогоо ШТС-үүдийг шалгаж шатахууны үнэ буцаад буулаа

 

Үнээ нэмэхгүй бол "Үхэж хатлаа" гээд байсан компаниуд гэнэт яагаад хулхи нь буух боловоо гэж ажиг сураг тавихад ажлын хэсгийнхнээс айснаас гадна тэд хуулиараа маш өндөр торгууль төлөх нь ойлгомжтой болсон аж. Тодруулвал, өнгөрсөн оны ашгийнх нь 6 хүртэл хувиар торгохоор ажлын хэсгийнхэн дүгнэлт гаргаж байгаа гэнэ. Энэ нь дунджаар нэг компани гэхэд 1 тэрбум гаруй төгрөгийн торгуулийг төлөх юм байна. Зарим компани нь үнээ нэмээгүй ч зохиомол хомсдол үүсгэж байсан бол "Тэс петролиум" компани зарим төрлийн шатахууны үнээ нэмэгдүүлээд байгаа аж. Хэрвээ ард иргэдийг бухимдуулсан байдлаа үргэлжлүүлсээр байвал дээрхи ажлын хэсгийнхэн эдгээр компаниудыг торгох, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэсэн зорилготой байгаа гэдгийг албан бус эх сурвалж хэллээ. Ер нь нефть импортлогчид дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ буулаа гэхээр таг дүлий мэт суудаг хирнээ нэмлээ гэж сураг нь сонсогдох төдийд аль эрт хуучин үнээр нь татан авалт хийсэн бензин шатахуунаа тэр дор нь нэмдэг. Харин буулаа гэвэл чих нь дүлийрсэн мэт “гүлдийдэг” нь бүр тогтсон “соёл”болсон.

Жишээ нь өнөөдөр Засгийн газар татвар нэмлээ. Тиймээс бид үнээ нэмнэ гээд байгаа бол өмнө нь Онцгой албан татвараас чөлөөлж, гурван удаа буулгаж байхад ч үнээ буулгаж байл уу. Гэтэл одоо ингэж ард иргэдийг бужигнуулж уйлан дугарч эрх хүүхэд шиг гонгинож байгаа нь нефть импортлогч компаниуд үеийн үед улстөрчдөд эрхэлж даварч, засаг бүрийг шантаажилдгийн тод жишээ. Тиймээс одоо л тэднийг дураар нь тавилгүй байранд нь тавих хэрэгтэй. Юутай ч засгаас томилогдсон нөхдүүд эхний ээлжинд шатахууны хомсдлыг зогсоож, үнийг нь хэвээр үлдээж. Одоо албан ёсны шийдвэр нь яаж гарахыг харж л байя.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ZOCHIN (182.160.6.218)

    2018-01-19

    UNUUDUR BUH KLONKUUD HAALTTAI BSAN SHILEN TSOGOO MUN AJIL HIIV EE .SHATHUUN IMPOTLOGCH __DIIN BOSS AVGAI BUH KLONKUUDIIG HAALGASAN BAIHAA.ENE AVGAID HENCH YU CH HELEED NEMERGUI 260TERBUM NEHEED BNA GESEN URD ZASGAAS 240TERBUMIIG AVSAN UNEE TOGTVORJUULNA GESEN BUULGAAGUI AN-IIN UED OROST OCHOOD BENZINII UNIIG NEMEED UGUUCH AN- NAM YALAAD GARAAD IRLEE MAN GARAHAAR BUULGAAD UG GEED GUIDEG BSAN BOL NUGUU MAN-DAA HAIRGUI BOLCHIHOO YU AN-240TERBUMIIG UGCH BAIJ ARAI GEJ ARD IRGEDEE UNIIN HUURUGDLUUS AVARCH BSAN ODOO MAN YAJ CH CHADHGUI BOLOLTOI AVGAIGAAS ZEELSEN MUNGUU TULUH HEREGTEI BLOOD BIDNIIG DUND NI HOHIROOJ BNA SHDEE

  • zochin (103.26.192.163)

    2018-01-18

    unen bol sain l baina gekhdee benzinii uniig nemj baigaa gedeg surgaar baraa buteegdkhuunii uniig nemsen asuudliig shudarga ursulduunii gazar ni shalgaj shiideechee khaa saigui ariljaa naimaanii ankhnii durgui khumuus khudaldaa uilchilgee uzuulj baigaa ch yum shig ugui ch yum shig neg too khelchikheed l kheden zuugaar unee nemcheed 10 50 tugruguur unee buulgana ch gekh shig

  • zochin (122.201.23.226)

    2018-01-18

    hudlaa hudlaa une buugaagui 92 zarahgui hevendee l bn shdee shilen guai