Асасэкирюү ирэх сарын 4-нд зодог тайлна

Монголын сүмоч Асасэкирюү Б.Дашнямын зодог тайлах ёслол ирэх хоёрдугаар сарын 4-нд Японы Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болохоор тов нь тодорчээ. Тэрбээр мэргэжлийн сүмод хөл тавьсан анхны монгол сүмочдын нэг бөгөөд 1997 онд тус улсад очиж, сүмогийн спортоор хичээллэж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, 2000 оны тэргүүн башёд сүмогийн дэвжээнд гарч, 2003 оны хаврын башёгоос макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон юм. Дээд зиндаанд 57 башё барилдахдаа тусгай шагнал таван удаа хүртэж, сэкиваки цолд хүрч байв. Асасэкирюү цаашдаа Нишикижима ояката нэр авч, ижил нэртэй дэвжээг тэргүүлэн ажиллах ажээ.

 

Б.Дарь

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)