Х.Баделхан: 1008 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангана

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Тус уулзалтын үеэр Барилга, хот байгуулалтын сайд цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг дэмжих зорилгоор төрөөс ямар бодлого барьж байгаа талаар танилцууллаа. Үүнд: 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350.0 сая юанийн буцалтгүй тусламжаар “Ногоон нуур орчмын түр суурьших орон сууцны хотхон” төслийг хэрэгжүүлэхээр санаачилж, БНХАУ-ын талтай гэрээний нөхцөлийг тохирох, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, төслийг яаралтай эхлүүлэхээр ажиллаж байна. Уг төслийн 1008 айлын орон сууц баригдсанаар газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах байраар хангахаас гадна, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн иргэдэд үзүүлэх түрээсийн асуудлыг  шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад олгох 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий бичил дэд төвүүд байгуулах төсөл болон Улаанбаатар хотын гэр хорооллын орчмын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлуудыг хийхээр төлөвлөж, хийх ажлын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолоор баталж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна 

гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн зарим нэг аж ахуйн нэгжүүдийн байршлын дэд бүтцийн хөрөнгийг дээрх буцалтгүй тусламжаар бүрэн шийдвэрлэхээр оруулсан. 

Цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талбараас орон сууц худалдан авч буй иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 25 хувь, зээлийн хүүг 7 хувь болгож бууруулах шийдвэр гаргаж Засгийн газарт оруулахад бэлэн болоод байна.

Улаанбаатар хотыг утаанаас салгах урт хугацааны бодлого бол орон сууцжуулах төсөл юм. Энэхүү төслийг бид амжиллтай хэрэгжүүлэхийн тулд Төр, аж ахуйн нэгж, иргэдийн хамтарсан хэлэлцлийн хүрээнд хэрэгжүүлж байж амжилтад хүрэх учиртай. 

Манай улсын эдийн засаг одооноос сэргэх хандлагайтай. Иймд та бүгдийн хамтран ажилладаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдийн санаа бодол ч үүнийг дагаад сэргэх бизээ. Мөн төсөл хэрэгжүүлэгч та бүгдийн хөрөнгө босгох тал дээр засгийн газраас дэмжлэг үзүүлэх талаар анхаарч, Хөрөнгө оруулалтын албан ёсны уулзалтад хамтран оролцоход татгалзах зүйлгүй юм гэлээ. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцыг дээрх байдлаар дэмжиж байгаад төсөл хэрэгжүүлэгчид сэтгэл ханамж маш өндөр байгаагаа илэрхийллээ. 


 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Нээнтэг (202.179.27.56)

    2018-01-29

    БАс нэг АСУУДАЛ бна Одоогийн байруудын мкв нь гэрээнд заасан хэмжээндээ хүрдэггүй . Энийг нь МЭДЧИХВЭЛ ХААЖ БООГООД зарахгүй , УЛсаас энэнд АРГА ХЭМЖЭЭ АВАХ Шаардлагатай байна.

  • Нээнтэг (202.179.27.56)

    2018-01-29

    БАс нэг АСУУДАЛ бна Одоогийнбарйудын мкв нь гэрээнд заасан хэмжээндээ хүрдэггүй . Энийг нь МЭДЧИХВЭЛ ХААЖ БООГООД зарахгүй , УЛсаас энэнд АРГА ХЭМЖЭЭ АВАХ Шаардлагатай байна.

  • Ийм л байна. (202.179.27.56)

    2018-01-29

    Түр байршуулахаас гадна барих байрны ҮНЭ ХЯМД бмаар бна ТҮүнээс биш нөгөө ядарсан АРД ТҮМЭНДЭЭ төрийн ХУДАЛДАН авалт нЭРЭЭР үнэтэй байраа шахвал ДАХИАД Л өрөндөө баригдаж зовсон хүмүүс ийн ТОО НЭмЭгдЭНЭ

  • зочин (202.131.225.5)

    2018-01-23

    яг хаана, ямар байршилд, төсөл хэрэгжүүлэх гээд байгаа юм бэ тодорхой юм юу ч алга байна шүү дээ