Н.Төгсцогт улаан шугамны дээр гарчээ

Мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалдаж буй Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогтийн чансаа шинэчлэгдэж 14 дүгээрт бичигдэж байна. Тэрбээр “Шинэ чансаагаар 14 дүгээрт бичигдлээ. Улаан шугамнаас дээгүүр оржээ. Баярлалаа “WBC” хэмээн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. Н.Төгсцогт нь мэргэжлийн боксын рингэнд дараалан есөн ялалт байгуулаад байгаа аж. Тун удахгүй арав дахь тулааны тов нь тодрох юм байна. Чансаа өндөртэй тамирчинтай тулалдах болов уу гэж бокс сонирхогчид таамаглаж байна.

 

Б.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)