Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын төвөөс Улиастай сумын чиглэлд явж байсан гурван хүнтэй “Приус-20” загварын автомашин энэ сарын 28-нд сураггүй алга болсон.  Сураггүй болсон 22 настай эрэгтэй У,Б, 30 настай эрэгтэй У нарын машин Алдархаан сумын Аргалант багийн “Зүүн цахир” гэдэг газар, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т эвдэрсэн байжээ. Улмаар тэд малчин Б-гийнд эсэн мэнд очсон байжээ.

Иргэдийг Онцгой байдлын албан хаагчид эрэн хайж, эсэн мэнд олжээ. Тэднийг Завхан аймгийн Улиастай суманд хүргэсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)