Сар шинийн бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулах сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан хоёрдугаар сарын 11-нээс эхэлнэ. Цуврал барилдаан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаанаар эхэлнэ.

МҮБ-ийн холбооноос гаргасан цуврал барилдааны хуваарийг хүргэе.

-Хоёрдугаар сарын 11-ний 14.00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит Майдар бурханы авшиг түгээх аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

-Хоёрдугаар сарын 12-ны 12.00 цагаас Тарвалин хийдийн нэрэмжит сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

-Хоёрдугаар сарын 13-ны 12.00 цагаас Манба дацан хийдийн нэрэмжит аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн ээлжит барилдаан,

-Хоёрдугаар сарын 14-ний 12.00 цагаас Өсвөр болон Нийтийн монгол шандастаны ээлжит барилдаан,

-Хоёрдугаар сарын 15-ны 12.00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд зодоглох бөхчүүд хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд цолны үнэмлэхтэйгээ, өөрийн биеэр Бөхийн өргөөнд очиж, бүртгүүлэхийг Монголын үндэсний бөхийн холбоо анхааруулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

Сонин хачин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Утас: 70140187

Сэтгэгдэл (0)