Дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн Е.Медведевагийн үзүүлбэр

“Пёнчан-2018” олимпийн наадмын уран гулгалтын багийн богино үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын тамирчин Евгения Армановна Медведева дэлхийн дээд амжилт шинэчилжээ. Дэлхийн болон Европын хоёр удаагийн аварга тэрбээр 81,06 оноо авсан нь уран гулгалтын богино үзүүлбэрийн хувьд дэлхийн шинэ дээд амжилт болсон байна. Өмнөх дээд амжилт 80,85 байсан бөгөөд мөн Медведева тогтоож байсан аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)